
Өнөөдөр өглөө Төрийн ордны гадаа тогтоосон хөл хориог дөнгөж сая цуцалж, Засгийн газрын ордны үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Жагсаал зохион байгуулж, хий буудсан Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон бусад хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст яг одоо байцааж байна. Харин Төрийн ордны гадаа зарим төрийн бус байгууллагын цөөн тооны хүмүүс жагсаалаа үргэлжлүүлж байгаа юм.