Манай улсад Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Босго тотго” олон ангит уран сайхны кино өнөөдрөөс МҮОНРТ-ээр үзэгчдийн хүртээл болно.
Тус кино нь хил хамгаалах байгууллагын үүсэл, хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Кино зохиолыг Төрийн соёрхолт Д.Норов бичиж, найруулагчаар Н.Энхтүвшин ажиллажээ. Энэ кино 60 ангитай бөгөөд зураг авалт өнгөрсөн зургадугаар сараас эхэлж жил хагасын хугацаанд үргэлжилсэн байна. Киноны ихэнх зураг авалт Дорнодын хил дээр болж тэндхийн Хилийн цэргийн бие бүрэлдэхүүн тогложээ.
