зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Гал үндэстнийхэн санаандгүйгээр буудсан”

2013-9-16
0
ЖИРГЭХ

    Буун дуун өглөө 09.30 минутад гарав
    УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр эсэргүүцэл илэрхийлж “Гал үндэстэн” холбооныхон галт зэвсэг авч Төрийн ордны хойд цэцэрлэгт орсон байгаа. Тэд өглөөний 09.25 минутын орчимд цугласан ба буун дуу 09.30-09.40 цагийн орчимд гарсан юм. Эдгээр хүмүүс ард иргэдийн бухимдал зэвсэгт тэмцэл дээрээ тулсан гэдгийг харуулахын тулд буу үүрч, бөмбөг барьж Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулах гэж байсан аж. Энэ үеэр Төрийн ордны хамгаалагчид тэднийг барьж саатуулах гэж оролдсоноор бууны гохыг хэн нэгэн нь дарж орхижээ. Өөрөөр хэлбэл Гал үндэстнийхэн санаандгүйгээр буудсан гэж гэрчүүд ярьж байна. Тэд буунаас гадна тэсрэх бөмбөгтэй байжээ.

   Улмаар эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хийн буунаас гадна тэрсэх бөмбөгийг ч авч явсан байна. Улмаар Төрийн ордны хамгаалагчид тэдний зэвсгийг хурааж авахыг оролдох үеэр  тэсрэх бөмбөгөө хаа нэгэн газар нууж орхисон байжээ. Харин хэсэг хугацааны дараа хүчний байгууллагынхан шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох арга хэмжээ авсан гэв.
DSC_2146
Төрийн ордонд нэг хүн бэртэв
Түүнчлэн манай сурвалжлах багийг очиход “Гал үндэстэн” холбооныхон хийгээд хамгаалалтын албаныханыг ноцолдох үеэр нэг хүн бэртсэн байдалтай байлаа. Тус хүн чухам хаанаа бэртэл гэмтэл авсан нь тодорхойгүй байгаа ба Онцгой байдлын аврах хэлтсийнхэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан гэдгийг эх сурвалжууд хэлж байв.
DSC_2162
“Гал үндэстэн” холбооныхоныг байцааж байна
Улмаар Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон Төмөрбаатар, нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас баривчлан авч явлаа. Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албаны хүнээс очиж тодруулахад “Одоогоор тухайн хэрэгт холбоотой хүмүүсээс мэдүүлэг авч байцааж байна. Хэн нэгнийг цагдан хорьсон зүйл байхгүй” гэв. Харин өөр нэгэн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт холбогдуулж есөн хүнийг баривчлан шалгаж байгаа гэлээ.

Ордны хөл хорио 3 цаг үргэлжлэв
Эсэргүүцлийн үеэр ордны баруун хаалгыг хааж хөл хорио тогтоосон юм. Гаднаас нэг ч хүн оруулахгүй байсан бөгөөд зөвхөн тусгай хамгаалалтынхан болоод мөрдөн байцаагчдийг нэвтрүүлж байв. Мөн Төрийн ордны дотор байгаа хүмүүсийг цонхноос хол байх ёстой гэсэн шаардлагыг тавьж Төрийн ордноос түр хугацаагаар гарч ирсэн ажилчдыг эргэж орохгүй байхыг анхааруулж байлаа. Ингээд 9.30 минутаас эхэлж хөл хорио тогтоогоод 12.40 минутад хөл хориог цуцлав.
DSC_2158
Уриа, лоозонгуудыг буулгаж, хураалаа
Түүнчлэн хөл хорионы үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирж Төрийн ордны хашаанд өлгөсөн уриа, лоознуудыг буулгав. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хашаанд аваачиж хураалаа.


DSC_2144
 
-“Гал үндэстэн” холбоо нь 2011 онд нум сум ашиглаж тэмцлээ явуулж байсан. Харин өнөөдөр галт зэвсэгтэй ирлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Буун дуу гарсан талаар би сая л мэдэж байна.Ерөнхийдөө Монгол орны байгалийн баялаг ард түмний эрх ашигт нийцэхгүй байна. Хууль нь хэрэгжихгүй улс байгаад яах юм бэ. Ялангуай хуулиа гаргачихаад хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй шүү дээ.
-Таныхаар тэгвэл зэвсэгтэй тэмцэнэ гэдэг зөв зүйл үү?
-Энэ бол мэдээж зөв зүйл биш. Зөвхөн хуулиндаа захирагдахгүй явж байгаа хувь хүний хийсэн зүйл. Төрийн ордоны хажууд ч бай Монгол Улсын хуулинд захирагдаж, хуульнаас гадуур үйл ажиллагаа явуулах нь иргэний нийгмийн байгууллагын байр суурь биш.

-Жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авсан юм уу?
-Жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл авсан үгүйг бид мэдэхгүй байна. Энэ бол “Гал үндэстэн” холбооны зохион байгуулсан ажил. 

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Муу ёр (122.201.18.38)
    Баялагт шунагчдын эцсийн зорилго бол цус гаргаж иргэний дайн өдөөх. Тэгээд бүх анхаарлыг иргэний дайнд хандуулж бусад бүх зүйлийг орхин дэлхийн ядарсан орнуудын араас амьд үхсэн хоёрын хооронд өдөр өнгөрөөх. Хүчирхийллийг хэн дуртай нь хийж харилцан бие биеээ гүтгэж хорвоогийн цагийг эргүүлэх. Энэ асуудлыг ганц Мөнхбаярын буунаас биш манай нийгмийн суурь зөрчил бухимдлаас хайж нэн даруй зохицуулах хэрэгтэй. Илэрхий даварч буй хэдэн луйварчны хандыг дарахаас энэ ажил эхлэх ёстой. Жишээ нь хууль зөрчиж барьсан барилгыг үг дуугүй нураах л хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр биш зөвшөөрөл өгсөн хүний хөрөнгөөр нураах хэрэгтэй шүү дээ.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (103.10.23.246)
    Turkees ireed udalgui bas l buun duu aij baina boluilaache
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (103.10.23.246)
    hevlel medeelel internet bugd hugjsun baihad ard tumniig aidast avtuulj galt zevseg barij duu gargasan nuhduuded hatuu hariutslaga tootsoochee. ene chini yu bolood baina bid niisleldee taivan amid baimaar baina
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • irgen (202.21.113.141)
    Ug n neeh surtei ym boloogui l ym bna she.Buu shiidem barisanaaraa buruutsan bolovch unenii toloo l yvsan humuus bna.Ene turiin tolgoid bgaa humuus yanaa.Dendej bna shu.Taivan amidarmaar bna.Esvel eh ornoo hayj yvahaas oor argaguid hurj bna.Arai ch de.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • hujaa sheesnvvded (202.55.182.82)
    hezee negen tsagt shudarga vnenii ushuu avalt bolohl baihdaa.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.18.167)
    ХЭДИЙГЭЭР ХҮЧИРХИЙЛЭЛ БУРУУ Ч ГЭСЭН АРД ТҮМНИЙГ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН МАН, МАХН, АН ГЭЭД УЛС ТӨРИЙН ЭЛИТ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЦОЛЛОСОН ХӨГИЙН АМИА БОДСОН ХУЛГАЙЧУУД БУРУУТАЙ. ҮҮНЭЭС ТОМ СУРГАМЖ АВААСАЙ. УДААН ИНГЭЖ ТЭСЭХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ!!!
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • TATA (112.72.13.54)
    Террор, хүчирхийллийн шинжийг агуулсан их, бага аль ч тохиолдолтой МАШ ХАТУУ бөгөөд ШУУРХАЙ тэмцэх хэрэгтэй... Хичнээн муу муухай, ядуу зүдүү байлаа ч ТАЙВАН НИЙГЭМД АМЬДАРМААР БАЙНА ШҮҮ... Улс орон, ард иргэдийнхээ тайван байдлыг хангах үүргээ биелүүлж, асуудлыг бага гэлтгүй Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • bat (202.179.8.3)
    yu be muu erguu novshnuud chin ooriigoo yu gej bodood bgaa um boloo. iim eh oronch hun bdag um bhdaa
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • malchin (103.10.23.244)
    zuitei ingej dohio bolgoh heregtei
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • муу бааснууд (202.21.111.10)
    Энэ бааснууд одоо юу вэ энэ муу сдагуудын эх оронч гэж юу байдаг юм бүгд энд тэнд очиж шантааж хйиж амьдардаг биздээ одоо бүр дүрдээ ороод хэвлэлийнхэн ч гэсэн ийм малнуудыг од болгоод бүгдийг бүх насаар нь хорих хэрэгтэй
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
    • shudarga
      chinii eh oronch gej bas yu bdag yum bol bichseniig chini harwal luiwrchidiin buunii nohoi met haragdaj bn tednii zuw...
      2013 оны 09 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    39 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 1 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 9 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК