
Хотын төвд байрлах "Централ таур"-т бөмбөг байрлуулсан байж болзошгүй хэмээн хамгаалалтанд аваад байна. Тус барилгын ажилчдыг гаргаж, нэг ч хүн оруулахгүй хөл хорио тогтоосон. Одоогоор нэгдүгээр давхарт агуулахад хадгалж байсан бараа, бүтээгдэхүүнүүдийг гадагш зөөж байна.
Тус барилгын гадаа маш олон цагдаа, хүчнийхэн хамгаалалтанд гараад байгаа ч нэмэгдэж ирсээр байна.
Мөн үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар" зочид буудлаас Чингисийн талбай хүртэлх явган хүний зам, Төрийн ордны зүүн талын авто замыг хааж, хөл хорио тогтоогоод байгаа юм.
Сэтгэгдэл (5)