
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ЦЕГ-т ирж, хамгаалалтад аваад байгаа билээ. Цагдаа, хүчнийхэн одоогоор тэсрэх бөмбөгийг олоогүй байгаа тул шалгалтыг үргэлжлүүлж байна. Яамны ажилчдыг барилгаас гаргаж байгаа бөгөөд маш хатуу хяналттайгаар машин болон эд материалыг нь шалгаж байгаа юм.
БОНХЯ-наас гадна Татварын Ерөнхий Газар, "Тод цамхаг"-ийн ажилчдыг байрнаас нь гаргаад байна. Дөнгөж сая хотын төвд байрлах "Central tower"-ын хогийн савнаас гар хийцийн тэсрэх бөмбөг олоод байгаа билээ.