
Өнөөдөр Төрийн ордны хашаа болон "Централ таур"-ын барилгаас гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлээд байгаа билээ. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг ЦЕГ болон бусад албаныхан шалгасан ч ямар нэгэн тэсрэх бөмбөг олоогүй байна. Хэдий тийм ч хөл хориог тавиагүй байгаа бөгөөд тус барилгын ойр орчмын албан байгууллагуудын ажилчид, машиныг сайтар шалгаж байгаа юм.
Хэрэг явдлын талаар Тагнуулын Ерөнхий Газраас мэдээлэл хийнэ гэсэн ч цаг нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (1)