зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нью-Йорк Таймс”: Монголын 16 настай гоц ухаант хүү

2013-9-17
0
ЖИРГЭХ
Америкийн хамгийн олон уншигчтай үндэсний томоохон хэвлэлүүдийн нэг “Нью-Йорк Таймс” 16 настай монгол хүүгийн талаар “Улаанбаатарын суут ухаант хүү” гарчигтай томоохон нийтлэл хэвлүүлжээ. Малчин Монголын хүү М.Баттүшиг дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль болох Массачусеттсын технологийн хүрээлэнд /MIT/ элсэн суралцахаар болсон тухай, энэ боломжийг хэрхэн олж авсан тухай сонирхолтой нийтлэл дэлхийн уншигчдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байна. Нийтлэлийн дор бичигдсэн 170-аад сэтгэгдлээс гайхан бишрэл, бахархлыг уншиж болно.
15mongolian1-articleLarge    Америкийн хамгийн олон уншигчтай үндэсний томоохон хэвлэлүүдийн нэг “Нью-Йорк Таймс” 16 настай монгол хүүгийн талаар “Улаанбаатарын суут ухаант хүү” гарчигтай томоохон нийтлэл хэвлүүлжээ. Малчин Монголын хүү М.Баттүшиг дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль болох Массачусеттсийн технологийн хүрээлэнд /MIT/ элсэн суралцахаар болсон тухай, энэ боломжийг хэрхэн олж авсан, тэр хэн болох тухай сонирхолтой нийтлэл дэлхийн уншигчдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байна. Нийтлэлийн дор бичигдсэн 170-аад сэтгэгдлээс гайхан бишрэл, бахархлыг уншиж болно.

Боловсролын сэтгүүлч Лаура Паппаногийн нийтлэлийг тоймлон хүргэе.

Сэгтүүлч Лаура Паппано MIT-д элсэн орох шалгалтад хамгийн өндөр оноо авсан М.Баттүшиг хүүтэй уулзахын тулд түүнтэй холбогдож, Монголд иржээ. “Тэр надад XBee-ийн цахилгаан утасгүй антенн захисан. Учир нь Монголд цахилгаан эд хэрэгсэл ховор бөгөөд онлайнаар захиалсан тохиолдолд олон долоо хоногийн дараа ирдэг” хэмээн сэтгүүлч бичжээ.

“Намайг антеннаа барьсаар Улаанбаатар хотын дундаж амьдралтай хүмүүс суудаг Хан-Уул дүүрэгт байрлах М.Баттүшигийн гэрт ирэхэд тэр намайг байрныхаа гараж руу дагуулан явлаа. Монголд олон хүүхдүүд машины зам дээр тоглодог. Гэхдээ энэ нь маш аюултай санагдсан. М.Баттүшиг 10 настай дүү охин болон найзуудынхаа аюулгүй байдалд санаа зовсны улмаас машинд дайруулахгүйн тулд нэгэн зүйлийг бүтээжээ. Тэр мэдрэгчтэй хайрцаг руу заан үзүүлсэн бөгөөд цахилгаан утсыг хангинуур дохиотой холбосноор улаан гэрэл асдаг болгож хийжээ. Гаражны хангинуур дохио түүний эгч болон машины зам дээр хүүхдүүд тоглож байх үед машин ирвэл дохио дуугарч, улаан гэрэл асаах замаар тэднийг аюулаас холдуулна”. 

“М.Баттүшиг надад өөрийн бүтээсэн мэдрэгчээ хэрхэн ажилладагийг үзүүлэхдээ дизайнд нь сэтгэл ханамжгүй байгаа нь харагдсан юм” хэмээн сэтгүүлч бичжээ. Цахилгаан утсыг бусад байрнуудад суулгахын тулд нүсэр их хэмжээтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь их ажил болох тул тэр вайрлесс антенн захисан байлаа".

М.Баттүшиг жирийн л нэг өсвөр насны хүү биш. Тэр сурах зүйл байхгүй гэж боддог учраас Харри Поттер уншдаггүй бас хөгжим сонсох дургүй. Чихэвч зүүсэн харагдах юм бол SAT-ийн шалгалтдаа бэлдэж байгаа нь тэр. Түүнийг аз жаргалтай болгодог зүйл нь жижиг төслүүд, бүтээлүүд нь юм. “Инженерчлэлд хязгаар гэж үгүй” хэмээн Баттүшиг ярьж байна.

Тэр 2012 оны наймдугаар сард байрныхаа гаражинд хийж тавьсан мэдрэгчийнхээ хэрхэн ажилладаг танилцуулгыг YouTube-д тавьсан нь MIT-ийн ажилчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

15mongolian1-articleLargeХоёр сарын өмнө М.Баттүшиг MIT-ийн онлайн сургалтад хамрагдаж 150 мянган олон улсын оюутнаас тэнцэж үлдсэн 340 сурагчийн нэг болсон юм.

Хүн амынх нь гуравны нэг нь хөдөө талдаа эсгий гэртээ малаа маллаж буй Монголын хүү яаж яваад MIT-д элсэн орохоор болчихов? Хариулт нь мэдээж М.Баттүшигийн онцгой чадвар, хичээл зүтгэлтэй холбоотой. Бас ахлах сургуулийнх нь захирлын  хүсэл мөрөөдөлтэй ч холбон үзэж болох юм. "Сант" сургуулийн захирал Энхмөнхийн Зургаанжин 2009 онд MIT-г төгссөн анхны монгол хүн юм. Энэ цагаас хойш тэрээр төгссөн сургуулийнх шигээ шинжлэх ухаан, технологийн гайхалтай лабораторийг сурагчиддаа бий болгохыг хичээж иржээ. Э.Зургаанжин “Чадварлаг инженерчид Монголыг хөгжүүлж чадна” хэмээн үздэг.

Зургаанжингийн зарим сурагчид М.Баттүшигийн адилаар MIT-ийн онлайн сургалтад хамрагддаг байна. Баттүшиг хүү эрдэмтийн лекцийг гацалгүй үзэхийн тулд эцэг эхээ интернэтийн хурдыг секундэд нэгээс гурван мегабит болгож өгөхийг хүссэн байна. /АНУ-ын интернэтийн дундаж хурд 8.6/

MIT-д элсэх 13-17 насны хорьхон оюутны нэг Баттүшиг хоёр дахь хэлээрээ шалгалт өгч гайхалтай өндөр оноо авсан байна. Өмнө нь MIT-д багшилж байсан Тони Ким ч мөн түүний чадварыг биширч MIT-ийн шилдэг оюутан болно гэдэгт итгэлтэй байна.
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • muugii (122.201.18.142)
    amjilt husiye
    2013 оны 09 сарын 19 | Хариулах
  • Z (85.176.15.126)
    Amjilt hvsie,
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • bi (203.194.115.208)
    Amjilt hvsee aav eejid n mun adil shan hvv usguj hvmvvjvvlsen bna sain shaniig hvsee
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    хүүгээрээ бахархаж байна бас санаж байна
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.20.204)
    amjilt hvsii :-D
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Үеийн тэнгийнхнээс нь (202.179.20.223)
    улам их хичээгээрэй. Амжилт
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.24.167)
    Чадварлаг инженерчид Монголыг хөгжүүлж чадна
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.74.54)
    yostoi mundag xuu baina.amjilt xysie
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.235.170)
    Mundag
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.49.40)
    Тэр Сант сургуульд нь техникийн лабротари байгуулахад нь тусламж, хандивлахийг монголын чинээлэг хумууст уриалж байна. Эндээс монголын олон авьяслаг хуухдууд бутээл гаргана. Ноед оо!
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.194.113.54)
    Гайхалтай...
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.195.177)
    Amerikchuudad aldah vii de
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    үнэхээр мундаг юма аааа
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    амьдрах орчиндоо санаа тавьдаг сайн хүүгээр бахархаж байнааа
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    WOW God bless Mongolia
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.195.168)
    Гое
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 5 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК