
Г.Дэнзэгийн хэргийг дахин шалгах болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж болзошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт дахин хүргүүлсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/