
"Гал үндэстэн" холбооныхон өчигдөр Төрийн ордон руу буу шагайж, гранат хаясан хэрэг дуулиан тарьж байна. Одоогоор тэднийг саатуулан шалгаж байгаа ба эрүүгийн хэрэг ч үүсгээд байгаа юм. Өчигдөр ард иргэдийн хувьд хаанаас ч гранат, тэсрэх бөмбөг гараад ирж болзошгүй айдаст өдөр болсон байх. Учир нь хэрэг явдлын талаарх яриа одоо ч намжаагүй байна. Мөн иргэдийн энэхүү үйл явдалд ТЕГ-ынханыг буруутай гэж үзэж байна. Учир нь ТЕГ-ынхан хэрэг явдал гарахаас өмнө таслан сэргийлэх учиртай байтал буун дуу аль хэдийн гарч, тэдгээр хүмүүс гранатаа байрлуулсаны дараа гарч ирж сүрийг үзүүлсэн юм. Магадгүй энэ үйл явдал ТЕГ-ныханы ажлаа хэрхэн явуулдгийг харуулсан үзэгдэл боллоо.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (3)