
Өчигдөр өглөө “Эрдэнэтийн Гок”-ийн үйлдвэрт ноцтой осол гарч нэг хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, өчигдөр 11.00 цагийн үед тус үйлдвэрийн цахилгаан цехэд осол гарч 26 настай эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан байна. Мөн энэ үеэр 40 настай эрэгтэй хүнд гэмтжээ. Бэртсэн иргэнийг Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулаагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)