
Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 3 бөх дэвжээнд гарснаас “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртжээ.
Мөн тэрээр ДАШТ-нээс эрэгтэй тамирчдын 30 дахь медаль, бүр тодруулбал 15 дахь хүрэл медалийг хүртээд байгаа юм.