
Спийд бол Core Contents Media группийн хөвгүүдийн хамтлаг бөгөөд тэд дуулахаас гадна чадварлаг бүжиглэдгээрээ олны танил болжээ. Тус хамтлаг нь саяхан хоёр шинэ гишүүнээр хүрээгээ тэлж нийт долоон гишүүнтэй болоод байна. Шинэ гишүүд болох Таемин болон Санвон нар нь 1995 болон 1997 оны хөвгүүд гэнэ.
Дашрамд дуулгахад энэ тоглолтонд оролцох Т-ара хамтлаг нөгөөдөр Монголд хүрэлцэн ирнэ.