
Өчигдөр Төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордонруу гал нээсэн хэрэг гарсан. Энэхүү хэргийг "Гал үндэстэн" холбооныхон жагсаалын үеэр үйлдсэн юм. Тэгвэл жагсаал цуглааныг зохион байгуулахын тулд тухайн нутаг дэвсгэрийн Тамгын газрын даргаас зөвшөөрөл авах ёстой. Улмаар зөвшөөрөл авсаны дараа жагсаал хийх гэж байгаа хүмүүсийг цагдаагийн хамгаалалтанд авдаг. Харин өчигдөр "Гал үндэстэн" холбооныхон ямар ч цагдаагийн хамгаалалтгүй, зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй байсан юм. Тиймээс энэ талаар Сүхбаатар дүүргийн Тамгын газрын ажилтан Үүрийнтуяагаас тодруулахад, "Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулахад манайхаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Тиймээс захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)