“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гал гарч, барилга бүхэлдээ шатаж, нэг хүний амь эрсдэн,300-гаад түрээслэгч хохироод байгаа билээ.Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьсон байгаа. Тэгвэл тэдгээрээс нэгийг нь батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































