
Ирэх амралтын өдөр буюу энэ сарын 21, 22-ны өдрүүдэд "Номын ертөнц" үзэсгэлэн яармаг Улаанбаатар банкны хоёр давхарт болох гэж байна. Тус үзэсгэлэнд зохиолчид өөрийн биеэр оролцож, гарын үсэгтэй номоо уншигчиддаа бэлэглэх юм байна. Тухайлбал "Сорхугтани" романыг бичсэн зохиолч Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг нар өөрсдийн биеэр номын үзэсгэлэнд оролцох аж. Мөн тус үзэсгэлэнгээс номын хорхойтонгууд дуртай номоо хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ авч очин сонирхож буй номыг нь худалдаж авч өгөн, хайртай зохиолчтой нь уулзуулж болох юм байна.
Т.Энхэлээ