
ХЦДБЧ-ын дуучин, “Очирваань уул” холбооны залуу уран бүтээлч Д.Пэрэнлэйхагва бие даасан анхны “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” цомгоо гаргажээ. Тэрбээр цомгийн баяраа энэ сарын 23-нд өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх гэнэ. Завханы Алдархаан сумын уугуул залуу дуучныг нутгийн ах гавьяат жүжигчин С.Батсүх ивээлдээ авч, улмаар гарынхаа шавь болгон бэлтгэж, зартай сайн дуучин гаргачих санаатай тууштай үзэж яваа юм байх. Дуучин залуугийн цомогт нь гавьяат жүжигчины дуулсан хэд хэдэн дууг шинэчлэн найруулж дуулсан бөгөөд олны хүртээл болсон “Хоёрдож ирсэн хайр” дууг нь төрөл жанрыг нь эвдэн өвөрмөц ая хийлгүүлэн дуулжээ. Тэрбээр “Би таалагдсан шүлгээ дуу болгодог. Дурласан дуугаа бол дуулж байж санаа амардаг” гэх ч дууны шүлэг, аялгуу ямар байх нь нэг их сонин биш гэнэ. Цаашид өөрийнхөө хэв загварыг өөрчлөн жааз хэлбэрээр уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой ч чуулгынхаа ажилд гол анхаарлаа хандуулахаар тэр бүрчлэн зав гардаггүй гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)