
Тус сургалтаар “Эрүүл хот” хөтөлбөрийн давуу талууд болоод сул тал, цаашдын боломж, тулгарч болох эрсдэл гээд олон асуудлаар төлөөлөгчид бүлэг болон хэлэлцэж, Эрүүл хот төлөвлөлтөд хариу арга хэмжээ авах талаар санал солилцож байна.
“Эрүүл хот бий болгоход салбар хоорондын манлайлал”-ын талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, сүүлийн үед шинжлэх ухааны дэвшил нь үр дүн их байгаач үүнтэй холбоотой сөрөг нөлөөллүүд байна. Жишээ нь агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт асуудлаас болоод хүмүүсийн уушиг өвдөх, халдвар гарах эрэсдэлүүд үүсч байна. Эдгээр асуудлаа шийдвэл ард иргэдийн өвчлөл багасаад зогсохгүй нийгэм, эдийн засгийн нөхцөлд эерэгээр нөлөөлөх болно. Иймээс Монгол Улсын бүх салбар хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь нэн тэргүүний асуудал бөгөөд Эрүүл мэндийн асуудал МУ-ын бодлого болгонд тусч байх хэрэгтэй. Тиймээс бид зарим асуудлыг хэргэжүүлж эхлэсэн бөгөөд үр дүнгээ өгч Дархан хот МУ-ын жишиг Эрүүл хот болоод байгаа хэмээлээ. Тэрээр үргэлжлүүлэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан манай улсад айлчлах үеэрээ МУ-ын Засгийн газраас “Эрүүл мэндийн цогц арга хэмжээ авах хөтөлбөр”-ийг хэргэжүүлж байгааг саашаан дэмжсэнийг хэлээд манай улсын бүх ард иргэд эрүүл саруул байх хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Энэхүү “Эрүүл хот бий болгоход салбар хоорондын манлайлал” сургалт, семинар нь 2013 оны есдүгээр сарын 18-ыг дуустал үргэлжилнэ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)