зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Рио Тинто” дэлхийд анх удаа яригдах, уул уурхайн хамгийн том дүнтэй төслийн зээлийн баталгааг Засгийн газраар гаргуулах гэж байна

2013-9-18
0
ЖИРГЭХ
Монголын төр засгийн бодлогод захирагддаггүй Оюутолгой гэж нэг том аж ахуйн нэгж бий болов. Монголын баялаг дээр, Монгол нутагт үйл ажиллагаа явуулдаг хирнээ Монголын бодлогыг зөрж эхэлсэн нь олон баримтаар нотлогдож эхлэв.
оюутолгойМонголын төр засгийн бодлогод захирагддаггүй Оюутолгой гэж нэг том аж ахуйн нэгж бий болов. Монголын баялаг дээр, Монгол нутагт үйл ажиллагаа явуулдаг хирнээ Монголын бодлогыг зөрж эхэлсэн нь олон баримтаар нотлогдож эхлэв. Оюутолгойн шийдвэр нь хилийн цаана гарч Монголд бодлогоо хэрэгжүүлэхийг тулган шаардах болов. Тэгээд Оюутолгойн талаарх ард түмний байр суурь, дарга нарын бодлогод 24 цагийн турш мониторинг хийж, түүнийгээ орчуулан Монголчууд юу ярьж байгааг хилийн цаана дүгнээд удаж байна. Мэдээж энэ нийтлэлийг ч гэсэн дүгнэж анализ хийгээд маргааш гадаад захирал нь уншиж л таарна.

Сүүлийн үед Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёрын байр суурь зөрөлдөх болсон. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагч нар Монголын Засгийн газрыг ард түмэнтэй нь хамт шантаажилж байна. Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын эхэнд болсон хувьцаа эзэмшигчдийн хурал нилээд ширүүхэн болжээ. Ширүүхэн болохоос өмнө хуралаа хаана хийх вэ гэдэгээс талууд ихэд маргалдсаныг ард түмэнд мэдээлэлгүй өнгөрч. Уг хуралд оролцсон Монголын сайд нар хурлыг төрийн ордонд эсвэл Уул уурхайн яаманд хийх гэжээ. Харин хөрөнгө оруулагч нар Оюутолгой компанийн төв оффис дээр хийнэ гэж сайд нарыг дуудан гэдийжээ. Мэдээж Монголын олон яамны сайд гадаадын хөрөнгө оруулагч компанийн оффис дээр очоод хуралдах нь яаж ч бодсон жижигдсэн хэрэг болно. Том утгаараа ард түмнийг доромжилсон үйлдэл болно. Хөрөнгө оруулагч нар Монголын төртэй ярих гэж байж ингэж томорчээ. Ийм жижиг асуудлаас болоод асуудал нилээд сунжирсан учир хоёр талаасаа ярилцаад дундын хувилбар хэмээн Их тэнгэрт очиж хуралджээ. Манай сайдууд ч сайдууд. Монгол төрийн бодлогыг тодорхойлж байж хуралаа төрийнхөө байранд хийж чадахгүйд хүрч нэр хүндээ алдсаны л хэрэг шүү дээ.

Уг хурлын үеэр “Рио Тинто”-гийн нөлөө бүхий нэгэн группын захирал сонирхолтой мэдэгдэл хийснийг тухайн үед манайхан эвийг бодож чимээгүй дараад л өнгөрч. Уг группын захирал “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” гэх мэтээр олон юм ярьсан байна. Учрыг тайлж уншвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг энэ асуудалд оролцох эрхгүй гэх гээд байх шиг. Тусгаар Монгол Улсын засаг төрийн тэргүүнүүд улсынхаа асуудлыг оролцож шийдвэрлэх бүрэн эрхтэйг тэд мэдэхгүй байгаа бололтой. Энэхүү хурлын бичлэг “Эрдэнэс-Оюутолгой”-н архивт байдаг гэж эх сурвалж тайлбарлав. 
 
Асуудал юунаас болж ингэж хүндэрсэн нь илүү ихээхэн анхаарал татна. Ерөнхийдөө Оюутолгой Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад гаднаас дөрвөн тэрбум ам.долларын зээл аваад далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх бодолтой байж. Хэрэв Оюутолгойн энэ хүсэлтийг биелүүлүүлээд дэмжлэгийн захидал хийгээд баталгааг гаргаад өгчихвөл Монгол Улс ихээхэн хэмжээний өрөнд орох юм. Монголчууд Оюутолгойгоос мөнгөтэй болно гэж мөрөөдөж байгаа бол хөрөнгө оруулагчид Монголыг өртэй болгохыг санаархаж байна. Учир нь Засгийн газар баталгаа өгөөд дөрвөн тэрбум ам.долларын зээл авчихвал цаашид зээлийн хэмжээ нь өснө. Тухайлбал Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хөрөнгө оруулагч нар хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсныг манай зарим эрх мэдэлтнүүд олоод үзчихжээ. Тэгэхээр зээлийн хэмжээ цаашдаа ч өснө л гэсэн үг.

Үүний зэрэгцээ “Рио Тинто”-гийнхон Монголын Засгийн газраар баталгаа гаргуулж авах гэж байгаа зээлээ дэлхийд анх удаа яригдаж байгаа уул уурхайн хамгийн том дүнтэй төсөл хэмээн бахархан ярьж байна. Яагаад дэлхийн хаана ч хэрэгжиж байгаагүй том дүнтэй төслийг манайд хэрэгжүүлэх гэж байна вэ? Тэгэхдээ заавал Монголын Засгийн газраар яагаад баталгаа гаргуулах гээд байна вэ? гэдэг ихээхэн анхаарал татаж байна. Магадгүй Монголын Засгийн газрыг ард түмэнтэй нь хамт дэлхийн хаана ч яригдаж байгаагүй том дүнтэй төслийн өрөнд оруулах гэж байна уу? гээд асуух асуулт урган гарч ирэв.

Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Монгол Улс Оюутолгойн төслийн 53 хувь буюу нэрлэсэн үнээр 30 гаруй тэрбум ам.долларыг, хөрөнгө оруулагчид 47 хувь буюу 25 тэрбум ам.долларын ашиг хүртэх тухай яригдсан. Харин Оюутолгойн төслийн яригдаад байгаа далд уурхайн зээлийг Монголын Засгийн газар дэмжвэл манай улсын хүртэх хувьд ихээхэн өөрчлөлт орж, хохирол амсах болно гэж эдийн засагчид тайлбарлаж эхлэв.

Оюутолгой төслийн талаарх өөр нэгэн ноцтой баримт байна. Тэр баримт бол Оюутолгойн хөрөнгө оруулагч нар Засгийн газраар баталгаа гаргуулах гээд байгаа зээлийнхээ асуудлыг ТУЗ болоод хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаагүй аж. Шууд л Лондонд дангаараа шийдвэрлээд манай талыг шахаж эхэлжээ. Уг нь хуулиараа бол 34 хувийг эзэмшиж байгаа Монголын Засгийн газрын төлөөллөөс санал авах ёстой шүү дээ. Ийм юм болсонгүй.

Ийнхүү Монголын Засгийн газрыг ард түмэнтэй нь хамт дарамталж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагчдын өмнө бууж өгч биш өөрсдийн эрх ашгаа хамгаалан тэмцэх цаг ирлээ. Оюутолгой зогслоо гэж сандарч гүйлдэхийн оронд нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, төслийн нэгдүгээр үе шатанд зарцуулсан хөрөнгө оруулалт яг хэд болов, дараагийн шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн нийт төсөв хэд болох вэ гэдэгийг олохоос гадна гэрээний үр дүнг нэгтгэн дүгнэх цаг ёстойг үйл явдлын өрнөл сануулах боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (142.103.152.117)
    Chaddag yum bol orosiin hyatadiin hurungu oruulalttai kompania bicheech. Baruunii hurungu oruulaltiig ene maygaar hudal uhuulaad baival hyatadiin l hurungu oruulalt orj irne shde
    2013 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (142.103.152.117)
    Ingej ard irgediin tolgoig ugaaha boli. Ene kompanii hurungu oruulaltiig tatah gej uls ornuud huutsulddug yum. Zugeer l ashgiin tatvaraa avaad hevtej baih yumand uls tur hiihee odoo boli
    2013 оны 09 сарын 19 | Хариулах
  • ok (182.160.32.72)
    baruunii kap istuudiin mon chanar ene dee.ehleed hudlaa horongo oruulalt gedeg yum daraa ni orond oruulj oorsdiin bolgodog yum
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.32.72)
    oyutolgoigoor yugaa hiideg omno tuungui bolood bsan bolih heregtei
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж нэг үг бий дээ. Гэрээ хэлэцээрийг ярьж хэлэлцэн, шүүн тунгааж байж л хийх ёстой баймаар. Нэг бол жигтэйхэн ихээр хардаж сэрэмжилээд л, үгүй бол юу л хэлнэ, тийш нь ханарч давхиад байх юм. Ул суурьтайхан байцгааю л даа.
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
    • ЦЭЭЖЭЭ ДЭЛДСЭН ЭЛИЙНҮҮД ДҮҮРЭН БОЛЧИХСОН ДОО. ЭХНЭЭСЭЭ БУУ ШИЙДЭМ ГАРГАЖ ЭХЛЭЖ БАЙНА. ЗАЛХУУ АРЧААГҮЙ. ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ
      2013 оны 09 сарын 18
  • Зочин (103.9.90.253)
    ZUW VV
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    odoo toniltsgoo oor yaria baikhgyi rio rinto tom ch natogiin ongotsuud davj irj bombogdoj chadakhgyi fuck you rio tinto
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    yaj zuw baidag yum be
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Zochin (112.72.13.76)
    Rip Tinto iin zuv shd ee. Uchnuun hurungu iig n ashigtai gej oruuluulj gatsaachihaad odoo balairaad baih hereggui shd.
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
    • St
      Yaj balairaav urund oroxgeed bna gexeer balai bdgiin muu durak aa
      2013 оны 09 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 53 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК