
Засгийн газрын ивээл дор зохион байгуулагддаг “Монгол туургатан” хүүхдийн урлагийн уламжлалт 4-р наадам өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус наадам хүүхэд багачууд өсвөр үеийнхэнд Монгол туургатны соёл урлагийн их өв санг танилцуулах, сурталчлах, эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж.
Наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс, Эрхүү мужийн тойргийн авьяаслаг хүүхэд багачууд оролцон хамтарсан тоглолт зохион хийхээр төлөвлөжээ.