
"Гал үндэстэн" холбооныхон төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордон руу буу шагайж, буун дуу гаргасан нь олон нийтийг цочроогоод байгаа. Энэ үйл явдлаас болж одоогоор "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл өчигдөр шөнө тус холбооныхны гэрийг АТГ болон мөрдөн байцаах газраас нэгжсэн байна. Мөн Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын эхнэрээс байцаалт авсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний эхнэр мэдүүлэг өгөхдөө "манайх байр түрээсэлж амьдардаг" гэх мэтээр ярьжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)