
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан цагдаагийн байгууллагын ажилтан айлын гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээсэн ноцтой хэрэг энэ сарын 9-нд буюу өнгөрсөн даваа гаригт гарчээ. Ослын улмаас 17 настай охин толгойдоо, найман настай хүү хөлөндөө гэмтэл авсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор өчигдөр цагдаагийн ахлагч Л-ийг ажлаас шууд халсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хохирлыг барагдуулж эхэлсэн аж. Түүнчлэн энэ даваа гарагт согтуу жолооч зам дагуух түц-ийг дайрсан хэрэг гарсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)