Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид "Улаанбаатар төмөр зам" компанийн Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсгээс 138 тонн уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг хураан авчээ. Тээвэрлэгч этгээдүүд вагоноос химийн бодисоо буулгаж, ачааны хоёр автомашин руу зөөж байхад нь барьсан аж. Тэд тухайн тэсэлгээний бодисоо ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогдсон байна. Одоогоор энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.



















































