2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан иргэдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч улсын яллагч А.Дэлгэрмөнх нь өөр шүүх хуралд оролцож байгаа учир хойшилжээ. Мөн яллагдагч Бугасүрэнгийн өмгөөлөгч тодорхой шалтгаанаар ирж чадахгүй болсон учир шүүх хурал ирэх сарын 2-ныг болтол хойшилсон байна. Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Харин шүүгдэгчдийн зүгээс “Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэж үзэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































