
"Т-Ara ба К-pop одод Монголд” тоглолтонд оролцох эхний баг буюу SPEED
хамтлагийнхан өчигдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны
буудалд буусан билээ. Тэднийг фенүүд нь халуун дотноор угтан авсан бөгөөд одоо тэд “Сүнжин гранд” зочид буудалд байрлаж байгаа юм. Хамтлагийн залуус "Т-ара"-гийн адил Монголд шинэ клипний зураг авалтаа хийхээр төлөвлөсөн аж.
Сонирхуулж хэлэхэд SPEED бол "Core Contents Media" группийн
хөвгүүдийн хамтлаг бөгөөд тэд дуулахаас гадна чадварлаг бүжиглэдгээрээ
олны танил болжээ. Тус хамтлаг нь саяхан хоёр шинэ гишүүнээр хүрээгээ
тэлж нийт долоон гишүүнтэй болоод байна. Шинэ гишүүд болох Таемин болон
Санвон нар нь 1995 болон 1997 оны хөвгүүд гэнэ.
Сэтгэгдэл (1)