ХААИС-ын захирал асан Б.Бямбааг улсын эд хөрөнгө шамшигдуулсан, албан
тушаалаа урвуулан ашигласан хэмээн өнгөрсөн сард цагдан хорьсон. Тэгвэл
түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлсэн байгаа. Б.Бямбааг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан гэж буруутгаж байгаа юм. Мөн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн. Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө түүнийг Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь түдгэлзүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































