БЗД 22 дугаар хорооны гудамжинд Дорноговь аймгийн харъяат А/эр.35н/-ийг явж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан согтуурсан үедээ 22 настай эрэгтэй Б-гийн хүзүүг хүйтэн мэсээр гэмтээн, мөнгөн гинж, монетон бөгжийг нь дээрэмдсэнийг илрүүлэн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Ер нь сүүлийн үед архи ууж танхайрах явдал эрс ихэссэн. Тиймээс иргэд шөнө орой гадуур явах, үнэт эдлэл биедээ авч явахдаа болгоомжтой байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































