СХД-14–р хорооны Цамбагарав худалдааны төвд байрлах Голомт банкны үүдний АТМ-ийг байрнаас нь хөдөлгөж, нүүрний тагийг онгойлгон мөнгө хулгайлахыг завдаж байсан 24 настай эрэгтэй Г-г үйлдэл дээр нь барьж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “ТОЛЛА” хүнсний дэлгүүрт нүүрэндээ баг зүүсэн буутай хүн худалдагч ажилтай Т-ыг айлган сүрдүүлж хийн буугаар 2 удаа буудаж орлогын мөнгийг дээрэмдэхийг оролджээ. Хэргийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)