Баянзүрх дүүргийн 22-р хорооны 14 дүгээр сургуулийн хойно улсын ноймер дугаар нь тодорхойгүй автомашины жолооч хүүхэд дайрч хэргийн газраас зугтжээ. Хэргийн тодруулбал, өчигдөр 10 настай дөрөвдүгээр ангийн сурагч Т-г хичээлээ тарж явахад нь мөргөж унагааж зугтжээ. Бэртсэн хүүхдийн өгч байгаа мэдүүлгээр тухайн мөргөчихөөд зугтсан машин нь цагаан өнгийн жижиг ачааны машин байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Жолооч нартаа анхааруулж хэлэхэд, ямарваа нэгэн осол гаргачихаад тухайн газрыг орхиж зугтвал авах ял шийлтгэл өндөр тусдаг. Учир нь санаандгүй хийсэн үйлдэл нь зугтсанаар санаатай үйлдэл болдог аж.Д.Ундрах /24tsag.mn/



















































