
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт шилжүүлээд байсан. Тэгвэл сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор түүний гэрт нэгжлэг хийж, эд зүйлийг нь битүүмжилсэн гэх шум тархаад байгаа. Тиймээс энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Г.Буяндоржийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Т.Ариунааг нөхрийнх нь хэргээс болж дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй, Гэрийнх нь эд зүйлийг ч битүүмжлээгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)