Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэдэг "Лантуун дохио" бүлгэмийн тэргүүн Ч.Ганжавхлан "Боорцог ба Сарнай" номоо худалдаанд гаргажээ. Түүний ном Улсын их дэлгүүр, Интерном /IT PARK хажууд/, Аз хур номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж. Тус номын орлогоос тодорхой хувь нь хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хандивлагдах юм байна. Харин үнийн хувьд 10000 төгрөг аж. Хэрэв "Лантуун дохио"-н оффис дээрээс авах тохиолдолд 7500 төгрөгөөр авч болох гэнэ.


Д.Ундрах /24tsag.mn/