
Монголд анх удаа жинсэн хувцасны "URBAN JEANS" нэртэй загварын шоу болохоор болжээ. Тус шоуг "Денимон" компани зохион байгуулж байгаа бөгөөд шоу энэ сарын 25-нд Чингисийн талбайд болох гэнэ.
Түүнчлэн "URBAN JEANS" загварын шоунд олны танил загвар өмсөгчид хүрэлцэн ирж жинсэн хувцасны шинэ өнгө төрхийг тодорхойлох аж.