Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдоод удаагүй байсан хурандаа Д.Цогтбаатарыг Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардтай холбоотой хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.Тиймээс ТЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн болох хурандаа Т.Дашзэвэгийг томилжээ. Сөрөх тагнуулын газрын дарга асан урандаа Д.Цогтбаатартай холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.




















































Сэтгэгдэл (1)