
Түүний хувьд өмнө нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуучинд зориулан бичсэн дуунуудаар “Монгол” тоглолтыг 2011 оны зургадугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа толилуулж байсан.
Харин энэ удаагийн тоглолтоо “Монгол” тоглолтынхоо үргэлжлэл болгон “Монгол 2” нэртэйгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ари романс, дуунуудын бүтээлээр дагнан үзэгчдэдээ хүргэхээр зэхжээ.
Тоглолтод хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулж бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсуудаас гадна үзэгч сонсогчдын сайн мэдэх “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд нь эгшиглэх аж.
Мөн Чингис хаан дуурийн Хадааны ариг дуулна.
Энэ тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)