
Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж буй Солонгосын "Т-ARA" хамтлаг өчигдөр орой Улаанбаатарт ирлээ. "Т-ARA" хамтлагийн тоглолтод оролцохоор Өмнөд Солонгосын "Speed", "Seeya", "Davichi" хамтлагийнхан мөн ирээд байгаа юм.
"Т-АRА" хамтлаг өнөөдөр тоглолтынхоо талаар "Чингис” зочид буудалд 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэн тоглолт болохоос өмнө гурван цагийн өмнө хаалгаа нээх юм байна.