
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хүсэл биелдэг юм” киноны зураг авалт эхэлжээ. Энэхүү бүтээлийг “Ариун гэгээ” төрийн бус байгууллагын уран бүтээлчид бүтээж байна. Кинонд нийгмээс гадуурхагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотоод ертөнц, үзэл бодол, үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлэх гэнэ. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Саранмандах тогложээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой болж, жирийн хүмүүст ухаарал хайрлаж буйгаар киноны үйл явдал өрнөдөг. Харин найруулагчаар Б.Төрбат ажиллажээ.