
“48 цаг” кино наадмыг энэ жил дөрөв дэх удаагаа зохиох гэж байна. 48 цагийн дотор богино хэмжээний кино бүтээн өрсөлддөг энэхүү наадам нь кино сонирхогч, энэ чиглэлээр сурч буй оюутан залуусын хүсэн хүлээдэг наадам болсон. Тэгвэл энэ жилийн наадмын шилдгүүд ирэх сарын 11 -нд тодорно. Одоогоор багийн бүртгэл явагдаж байна. Шалгарсан бүтээлийн эзэд “Hollywood”- д очиж бусад орны киночидтой өрсөлдөх эрхийн эзэн болно.