
Өчигдөр өглөө "Бөмбөгөр" худалдааны төвийн хойноос хүний гавал, араг яс олджээ. Энэхүү гавлын ясыг газар ухаж шугам сүлжээг засварлаж байсан ажилчид автобусны буудлын ойролцоогоос олсон байна. Араг ясыг шүүх шинжилгээний эмнэлэгт шинжлүүлэхээр өгөөд байгаа юм. Иргэдийн зүгээс энэхүү араг ясыг лам нарынх гэж таамаглаж байгаа аж. Сар гаруйн өмнө бас Ургах наран хороолын ойролцоогоос хүний сүүжний яс, гавал олдсон байгаа. Үүнийг бас ямар хүнийх, хэзээ нас барсаныг нь тодруулахаар хоблогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)