
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн худалдагч Т гэгч эмэгтэйг айлган сүрдүүлж орлогыг нь дээрэмдэхийг завдсан хэргийг бид мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч үйлдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)