
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн /101, 102, 103,105/-ийн тусгай дугаарын утсанд өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 7977 хандалт бүртгэгдэж, нийслэлд объектын гал түймрийн зургаа, эрэн хайх аврах ажиллагааны хоёр, техникийн холбогдолтой ослын нэг дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Мөн гэмт хэрэг, зөрчлийн тухай 1551 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 41, илрээгүй 12 хэргийг шалгаж байгаа аж. Эмнэлгийн яаралтай тусламжийн алба төрөх 68, oсол гэмтэл 102, зөвлөгөө 142, согтуутай холбоотой 38, ухаангүй согтууралтай 17 дуудлагад үйлчилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/