
Хар санаат (Insidious) аймшгийн киноны гуравдугаар ангийг бүтээхээр болжээ. Уг киноны найруулагчаар өмнөх хоёр ангийг бүтээсэн Ли Уоннелл ажиллах аж. Одоо “Хар санаат 2" АНУ-ын кино театруудад гарч эхлээд байна. Таван сая ам долларын өртгөер бүтсэн уг киноны триллер долоо хоногийн дотор Америкт 42 сая долларын ашиг олжээ. Харин “Хар санаат”-ын хамгийн эхний анги 2010 онд дэлгэцэнд гарсан билээ. 1.5 сая доллараар бүтэж байсан нэгдүгээр анги дэлхийн кино прокатаас нийтдээ 97 саяын ашиг олсон байдаг.