
Тус жүжгийн цомнолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Батаа бичсэн бол ерөнхий найруулагчаар Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор СТА Р.Бат-Эрдэнэ нар ажиллажээ. Гол дүр Цуутын цагаагч гүүнд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож олонд танигдаад буй М.Бямбаа, унаганы дүрд Отгонцэцэг нар тоглоно.
“Эрх цагаан унага” дуулалт жүжиг нь хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өв соёлоо дээдлэх, эцэг эх, ахмад буурлынхаа сургаалийг хүндэтгэн дагахыг сургамжилснаараа онцлог юм.
Жүжгийн тасалбарын хувьд 5000 төгрөгний үнэтэй 12 хуудастай дэвтэр хэлбэрээр худалдаалагдаж байгаа гэнэ.
Мөн тус жүжгийн дууг хэн сайн дуулах вэ уралдааныг орон даяар зохион байгуулахаар болжээ. Уралдаанд 5-13 насны хүүхдүүд хамтлаг болон гоцлол дуугаар өрсөлдөнө. Сурагчдын амралтыг тааруулан зохиогдож байгаа энэ уралдааны бүртгэл ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэх юм байна. Тэмцээний шагналын сан:

Нэгдүгээр байр-Өргөмжлөл, “Төрийн банк”-ны 500 мянган төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, “Эрх цагаан унага” чихмэл тоглоом, ҮДБЭЧ-ын тоглолтыг эцэг эхийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх, “Сүү”, “Монфреш” зэрэг компаниудын бүтээгдэхүүний эрх
Хоёрдугаар байр-Өргөмжлөл, “Төрийн банк”-ны 300 мянган төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, тус жүжгийн дуутай СD, ном, ҮДБЭЧ-ын тоглолтыг эцэг эхийн хагас жил үнэгүй үзэх эрх, “Сүү”, “Монфреш” зэрэг компаниудын бүтээгдэхүүний эрх
Гуравдугаар байр- Өргөмжлөл, “Төрийн банк”-ны 200 мянган төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, тус жүжгийн дуутай СD, ном, ҮДБЭЧ-ын тоглолтыг эцэг эхийн хагас жил үнэгүй үзэх эрх, “Сүү”, “Монфреш” зэрэг компаниудын бүтээгдэхүүний эрхээр тус тус шагнана.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)