АНУ-ын иргэн Жон Мартин Кинийг Төв аймгийн Цонжинболдогийн ойролцоо зургаан удаа буудан амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан.Уг хэрэгт Ч.Баттуул гэгч холбогдож, мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн. Харин өдгөө Ч.Баттуул нь Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.Mүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутгах бөгөөд одоогоор улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Түүнийг шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа болсон ч хэргийг нягтлан шалгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)