
Энэхүү уран бүтээл нь залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх ажээ. PORTAL студи, "Жаргалтай мөч" мэргэжлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн холбоо ТББ-ын хамтарсан "Би хайртай хүнтэй" киноны зохиол найруулга дээр Н.Соёлбат ажилласан бол дүрүүдэд С.Гантулга, Б.Баярмаа гэсэн залуу жүжигчид тогложээ.Мөн тус киноны дууг "Career" хамтлаг дуулсан юм.
Сэтгэлзүйн мелодрам хэмээн онцолсон энэ киноноос олсон орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараахи эмчилгээний зардалд хандивлах юм.