
Могой жилийн билэгт сайн өдрүүд үргэлжилж байна. Найман сараас эхэлсэн хурим найрын захиалганд дарагдах үйлчилгээний газрууд олон байгаа бол нийтийн дууны уран бүтээлчид ч тун эрэлттэй байгаа аж. Энд олонд төдийлөн танигдаагүй уртын дуучин гэхэд 300 мянган төгрөг бол СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд 80-150 мянгын ханштай байгаа аж. Уг нь өнгөрсөн жил арай хямд байсан ч энэ жил үнээ нэмсэн байгаа нь юмны үнэ өсч байгаатай холбоотой ч байж мэдэх юм. Ийнхүү уран бүтээлчдийн хувьд өөр өөрийн ханштай байгаа бол хамгийн өндөр үнэтэй нийтийн дуучдаар МУСТА Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар жилийн жилд л тодордог. Тэгвэл энэ жил ч хит болсон хайрын дуунууд болох “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай”, “Марал буусан шөнө”-өө сая төгрөгөөр дуулж яваа сурагтай. За тэгээд томчуудын хурим найр болохоор мэдээж том дуучид уригдана. Тэрнийхээ хэрээр үнэ нь ч өндөр болох нь ойлгомжтой.
Сэтгэгдэл (1)