
"Номын ертөнц" үзэсгэлэн яармаг Улаанбаатар банкны хоёр давхарт өнөөдөр өглөө нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд монголын зохиолчид өөрийн биеэр оролцож, гарын үсэгтэй номоо уншигчиддаа бэлэглэх юм байна. Тухайлбал "Сорхугтани" романыг бичсэн зохиолч Б.Сарантуяа, олон өгүүллэг, тууж, романаараа алдартай зохиолч Б.Шүүдэрцэцэг нар өөрсдийн биеэр тус номын үзэсгэлэнд оролцох аж. Мөн тус үзэсгэлэнгээс номын хорхойтонууд дуртай номоо хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ авч очин сонирхож буй номыг нь худалдаж авч өгөн, хайртай зохиолчтой нь уулзуулж болох юм байна.
Т.Энхэлээ