Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр энэ сарын 16-ны өдөр боомоор өвчилсөн нь тогтоогдсон байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн голомтын бүсэд нутаглах зургаан өрх айлын 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн байна.
Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэн 27 настай, эмэгтэй Л, 23 настай эрэгтэй Д, 17 настай Э, хоёр настай Н нарын дөрвөн хүн боом өвчнөөр өвчилснийг тогтоож аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлж байсан билээ.



















































