
Монголын зохиолчдын Их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа хэлэлцсэн байна. Түүнчлэн Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийг удирдах бүрэлдэхүүнийг сонгожээ. Хурлаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар зохиолч Ц.Буянзаяа сонгогджээ. Удахгүй шинээр сонгогдсон Удирдах зөвлөл дахин хуралдаж, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлыг томилох юм байна. Зохиолчид дээрх хурлаараа ирэх жилүүдэд хийгдэх ажлынхаа талаар санал бодлоо солилцсон байна.