
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн 2, аврах ажиллагааны 1 дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, Налайх
дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн гудамжинд гэр шатаж байна гэсэн
дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг
гаргахад 2х4 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйл, 5 ханатай гэрийн зүүн
хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн
тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж
байсныг шуурхай ажиллан унтраажээ. Түүнчлэн, Сонгинохайрхан
дүүргийн 28 дугаар хороо, Сансарын гудамжинд байшин шатаж байна гэсэн
дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг
гаргахад 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил шатаж
байсныг унтраажээ.
Улмаар
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн баруун
хойд талд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал
унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Нэг өдрийн дотор л ийм их галын дуудлага гарч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тиймээс гал түймрийн аюулаас сэргийлж, цахилгаан хэрэгслээ шалгаж байхыг Нийслэлийн онцгой байдлынхан анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/