
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамнаас санаачилсан “Улаанбаатар“ олон улсын кино наадам ирэх 10 дугаар сарын 4-9-ны өдрүүдэд болно. Энэ наадмын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр 11 цагаас ССАЖЯ-ны хурлын танхимд болох гэж байна.
Тус наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд ССАЖЯ, Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.