
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын 13 дугаар байр 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүмүүс гацаад 1 цаг болж байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 68 настай, эрэгтэй цахилгаан шатанд гацсан байсныг гаргаж гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын дугаар байрны 9 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага НОБГ-т 00:26 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад оршин суух 20 настай, эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдаж аврагчид дээд давхарын тагтаар дамжин цонхоор орж аюулгүй болгож амжсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/